Улаангом сумын сүүлчийн хуралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-20 17:31:44

Увс аймгийн Улаангом сумын ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан буюу сүүлчийн хуралдаан өчигдөр болж өнгөрлөө.

Хурлаар Улаангом суманд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажил болоод хот тохижилтын асуудлаар ярилцсан байна. Энэ үеэр зарим төлөөлөгчдийг Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар шагнаж урамшуулжээ.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Улаангомын өнгө төрх эрс өөрчлөгдөж, хотоос дутахгүй хот болж хөгжиж чадсан бөгөөд “Миний Увс” хөтөлбөрийн хүрээнд “Миний Улаангом” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласан юм.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ