“Улаанбаатар” олон улсын кино наадмын Монгол кино үзвэрийн шилдгүүдийг тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-10-18 09:11:28

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН)-ын Монгол кино үзвэрийн шилдгийн шилдгийг тодруулах “Хангарьд” шагнал гардуулах ёслол Корпорэйт конвейншнд энэ сарын 16-нд боллоо.


Энэ удаагийн наадмыг Венецийн олон улсын кино наадмын “Ориззонти” хэсэгт шалгарсан “Сэр сэр салхи” киногоор нээж үзэгчдэд хүргэв. Уг киноны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл тус кино наадмын “Шилдэг гол дүр”-ийн эзэн болсон билээ.


Монгол кино үзвэрийн “Хангарьд” шагналын эздийг танилцуулж байна.


Шилдэг найруулагч: “Баавгай болохсон” уран сайхны кино П. Золжаргал

Шилдэг зохиол: “Шар гэгээ” уран сайхны кино  Ш.Гүрбазар, Б.Батдэлгэр

Шилдэг эрэгтэй гол дүр: “Намаг”  уран сайхны кино  Ш.Доржсүрэн

Шилдэг эмэгтэй гол дүр: “Хүний ээж”  уран сайхны кино  А.Ганчимэг

Шилдэг эрэгтэй туслах дүр: “Хүний ээж”  уран сайхны кино  П.Дэлгэрбаяр

Шилдэг эмэгтэй туслах дүр: “Шар гэгээ”  уран сайхны кино  Л.Жижжалам

Шилдэг зураглаач: “Баавгай болохсон”  уран сайхны кино  Д.Давааням 

Шилдэг зураач: “Намаг”  уран сайхны кино  Ц.Хүрэлбаатар

Шилдэг эвлүүлэгч: “Баавгай болохсон”  уран сайхны кино  Александра Штраусс

Шилдэг хөгжмийн зохиолч: “Шар гэгээ”  уран сайхны кино  Б.Санчир

Шилдэг дууны найруулагч: “Алдагдсан өдрүүд”  уран сайхны кино  О.Цэгмэд

Шилдэг нүүр хувиргагч: “Наймаа”  уран сайхны кино  Э.Оюун-Эрдэнэ


Ташрамд дурдахад, 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадамд 20 орчим улсын 22 кино бүтээлийг үзэгчдэд хүргэж байна.




















Холбоотой мэдээ