Дорноговийн музейчид мэдлэгээ дээшлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-20 16:18:19

Жилдээ нэг удаа болдог музейн болон соёлын ажилтны чуулган энэ жил “Музей, хөгжил, чуулган-2016” нэрийн дор есдүгээр сарын 15-18-ны хооронд Хэнтий аймгийн Чингэс хотод боллоо.

11 аймаг, Улаанбаатарын 10 гаруй музейн төлөөлөл оролцсон  чуулганд  Дорноговийн 11 музейн ажилтан оролцов.

Чуулганаар БСШУСЯ, Байгалын түүхийн музей, Үндэсний түүхийн музей, Соёлын өвийг хамгаалах төвийн холбогдох мэргэжилтнүүд, ажил хариуцсан хүмүүс орон нутгийн музейчдэд музейн сан хөмрөгийг хэрхэн тоолох, бүртгэх, хадгалах, хамгаалах  талаар сургалт явуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн  байна.

Сургалтын дараа музейчид спортоор уралдахад Дундговь аймаг түрүүлсэн бол хоёрдугаар байрт Хархорин сумын  түүхийн музей, гуравдугаар байрт “Богдхааны музей”, дөрөвдүгээр байрт  “Цэргийн түүхийн музей” тавдугаар байрт Дорноговь аймгийн түүхийн музей тус тус шалгарчээ.    

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ