Зорчигчийн гал тэрэгний хөдөлгөөнийг өвлийн цагийн хуваарьт шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-13 13:09:40

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг аравдугаар сарын 22-ны 5.00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжүүлнэ.


Тухайлбал, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 276 дугаар галт тэрэг 16.40 цагаас хөдөлж, 7.20 цагт эцсийн цэгтээ очно. Пүрэв, ням гаргийн 22 дугаар галт тэрэг 20.22 цагаас хөдөлж, өглөөний 8.30 цагт эцсийн зогсоолд хүрэх аж.

 

Харин Эрхүүгийн галт тэрэгний цагийн хуваарийг 12 дугаар сарын 10-наас мөрдөж эхлэх тул өмнөх цагийн хуваарийн дагуу аялна гэдгийг ЗТХЯ мэдээллээ. 






















Холбоотой мэдээ