Монгол цэргүүд МИАТ-ийн онгоцоор ажиллагааны газар орныг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-13 10:22:11

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба МИАТ-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзжээ.


Уулзалтаар Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд “Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 21 жилийн хугацаанд энхийг сахиулагчдаа ажиллагааны газар оронд хүргэх, эргүүлэн татах ажиллагааг гадаадын нислэгээр гүйцэтгэдэг байсан. Энэ мөчөөс Үндэсний агаарын тээвэрлэгч компаниар тээвэрлэх болсондоо баяртай байна. Энэ нь Үндэсний агаарын тээврийг хөгжүүлэх төрийн бодлогод нийцэж байгаа юм гэдгийг онцоллоо. 


Харин МИАТ-ийн захирал Б.Мөнхтамир Зэвсэгт хүчинтэй хамтран ажиллах, монгол цэргүүдээ тээвэрлэх болсондоо баяртайгаа байгаагаа илэрхийлэхийн хамт цаашид бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна хэмээв.

Холбоотой мэдээ