ӨНӨӨДӨР: Азийн наадмаас медаль хүртсэн баг тамирчдад хүндэтгэл үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2023 оны аравдугаар
сарын 13
/МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 13-нд болох үйл
явдлын тойм:
07.30 цагт: ОБЕГ-т: НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран “Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө хамтдаа” уулзалт зохион байгуулна. Утас: 9902-6292
08.00 цагт: “Cosy Club”-д: Боомтын
сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга сэтгүүлчидтэй уулзана.
09.00 цагт: “Туушин” зочид буудалд: Азийн наадмаас медаль хүртсэн
баг тамирчдад Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга
Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга нар хүндэтгэл үзүүлж, зарим тамирчныг
шагнаж урамшуулна.
09.00 цагт: ЗТХЯ-нд: Орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах сонгон шалгаруулалт зарласан Өмнөговь, Ховд, Дорнод, Хөвсгөл аймгийн нисэх буудлуудын талаар танилцуулна. Утас: 85100-098, 8911-7531
10.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: "Mining week-2023" 5 дахь өдрөө үргэлжилнэ. Утас: 9204-9000
10.30-2.30 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: Агаар, орчны чанарын талаарх хэлэлцүүлэг болно. Утас: 9903-1900
11.00 цагт: "UG
ARENA"-цогцолборт: БНХАУ-ын циркийн
тоглолтын талаар мэдээлнэ. Утас: 8806-0290
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Гадаадын хөрөнгө оруулалттай "Зүүн Ази хөгжил" ХХК-ийн өмчлөлийн барилгыг нэр бүхий иргэд хуурамч гэрээ, бичиг баримтаар шилжүүлэн авсан талаар мэдээлнэ.
11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Байгаль орчноо хамгаалах үйл ажиллагаа дарамт шахалттай тулгарч байгаа талаар Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
-“Мишээл Экспо” төвд
нээгдсэн “Ulaanbaatar-Photo Week-2023” үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.
-Төв аймгийн төв Зуунмод
хотод: “Нээлттэй Төв аймаг” өдөрлөг, форум болно.
-Чойжин ламын сүм музейн засвар дууссан талаар мэдээлнэ.