ДОРНОД: Ургац хураалт 10 гаруй хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2023 оны 10 дугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар ургац хураалт 10 гаруй хувьтай байна. Тодруулбал, улаан буудай 2260 га-гаас 2050 тонн, төмс 98.8 га-гаас 943.8 тонн, хүнсний ногоо 109 га-гаас 974.5 тонныг хураан авчээ.
Ургац хураалтад 250 гаруй хүн ажиллаж байна гэж ХХААГ-аас мэдээлэв.
Харин өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт 13.3 хувьтай байгаа юм. Малчид энэ намар 120.253 тонн өвс бэлтгэхээс 45027 тонн, 495 тонн тэжээл бэлтгэхээс 17.5 тонн, сумын аюулгүйн нөөцөд 1400 тонн өвс бэлтгэхээс 409 тонн, 420 тонн тэжээл бэлтгэхээс 62,3 тонныг бэлтгэжээ.
Аймгийн аюулгүйн
нөөцийн өвс 150 тонноос бэлтгэхээс 20 тонныг
бэлтгээд байна.