ХӨВСГӨЛ: Аймгийн анхны сургууль 100 нас хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн түүхт 100 жилийн ой тохиож байна.
1923 онд “Сүхийн тэнхим” нэртэй 15 сурагч, 1 багш, 1 ажилтантай анх
байгуулагдсан цагаас хойш эдүгээ 2936 сурагч, 164 багш, ажилтантай болж өргөжин
тэлж, боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлж байна.
Тус сургуулийг төгсөгчдөөс Хөдөлмөрийн баатар 6, Ардын багш 4, төрийн шагналтан 6, гавьяат багш 24, эрдэмтэн доктор 120 гаруй төржээ.
Мөн улс төр, урлаг, спорт, уул уурхайн салбарт олон арван алдартнууд төрөн гарч Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа юм.
Түүхт ойн баярын өдөр “МУСГЗ Ж.Бадраа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, үндэсний шагайн харваа,
дааганы уралдаан, өсвөрийн бөхийн барилдаан болж анги, ангидаа бүтээлч ажил
өрнүүлэх ажээ.