ДОРНОГОВЬ: Халаалт дулааныг өгч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2023 оны аравдугаар сарын 2. /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдийг цэвэр ус, дулаанаар хангаж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлдэг "Чандмань-Илч" ОНӨХХК энэ өвлийн галлагаагаа эхэлж аравдугаар сарын 1-нд уламжлал ёсоор галаа тахиж халаалт дулааныг өгч эхэллээ.
Тус компани Сайншанд сумын хэмжээнд 3500 гаруй айл өрх, 300 гаруй аж ахуйн нэгж, 60 төсөвт байгууллагыг дулааны эрчим хүч, хэрэглээний усаар тасралтгүй ханган ажилладаг бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажлыг аймгийн төв болон харьяа сумын хэмжээнд бүрэн хангасан байна.
Мөн энэ жилдээ багтаж орон нутгийн хөрөнгө оруулалтаар 10,5 г/кал хүчин чадалтай шинэ дулааны
эх үүсвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.