Монгол брэндийг Эрээн хотын чөлөөт бүсээр татваргүй нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-09-19 16:54:36

“Монгол брэнд холбоо” ТББ бүтээгдэхүүнээ сурталчлах  аж ахуйн нэгж, иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх уулзалтыг Мэдээлэл технологийн үндэсний паркад  энэ сарын 23-нд зохион байгуулах юм байна.

Тус ТББ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдээс эхлэн том бүтээн байгуулагчдын брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчлах, олон улсын зах зээлд гаргах зорилготой ажилладаг аж. Тодруулбал “Монгол брэнд холбоо” ТББ нь  БНХАУ-ын “Эрээн хотын их дэлгүүр” ХХК-тай  хамтран ажилладаг бөгөөд үндэсний үйлдвэрлэгчдийн шилмэл брэндийг БНХАУ-ын зах зээлд гаргах, худалдааны томоохон сүлжээ үүсгэхээр ажиллаж буй гэнэ. Тэд эхний ээлжинд монгол брэнд бүтээгдэхүүнүүдийг Эрээн хотын чөлөөт бүсээр дамжуулан татваргүй нэвтрүүлэх, Эрээн хотын их дэлгүүрээр борлуулах юм байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ