БАЯНХОНГОР: Сумдын ЕБС-д "Итгэлтэй утас" байршуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-27 11:26:12

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн  Бөмбөгөр сумын Ерөнхий боловсролын сургуульд 7080-4413 дугаартай  "Итгэлтэй утас" байршуулжээ.


Дээрх утсаар хүүхэд гэр бүлтэйгээ бүх сүлжээнд хоёр минут үнэгүй дуудлага хийх боломжтойн зэрэгцээ эцэг эхчүүд  хүүхэдтэйгээ яаралтай холбоо барих шаардлага гарвал тус дугаарын утсанд хандаж болно. Учир нь гаднаас мөн дуудлага хүлээн авах юм.


Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аливаа эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах үүднээс "Итгэлтэй утас"-ыг аймгийн төвийн найман сургуульд суурилуулаад буй. Сурагчид гар утасгүй, нэгж, цэнэг дуусах, сүлжээ тасрах, байгалийн гамшгийн үед ч найдвартай ажиллах "Итгэлтэй утас"-аар гэр бүлийн гишүүдтэйгээ үнэгүй холбоо барих боломж ийнхүү бүрдсэн байна.


Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл жилийн ажлын хүрээндээ Монголын цахилгаан холбоо ХК-ийн Баянхонгор Холбооны газартай хамтран тус утсуудыг суурилуулжээ.


7080-4401, 70804402, 70804403, 70804404, 70804405, 70804406, 70804407, 70804408, 7080-4413 дугаараас дуудлага ирвэл таны хүүхэд сургуулийн "Итгэлтэй утас"-аас залгаж байна.


Холбоотой мэдээ