ДОРНОГОВЬ: Анагаахын оюутнуудад сургалтын тэтгэлэг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас эх барихын чиглэлээр сурч байгаа Дорноговь аймгийн харьяат 11 оюутан, хүний их эмчээр төгсөөд орон нутагтаа ажиллах гурван оюутанд нийт 50 мянган юанийн сургалтын тэтгэлэг гардуулжээ.
Мөн орон нутагт ажиллах эмч, эмнэлгийн
мэргэжилтэн бэлтгэх, сургахад Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2017 оноос хойш тус аймгийн харьяат
оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж ирсэн байна.
2017-2023 онд нийт 100 оюутанд
сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд оуютнууд төгсөөд сум орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж байгаа аж.