ХОВД: Тэмээн жингийн цуваа 41 км газрыг туулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-26 17:38:46

Жаргалант /МОНЦАМЭ/. Цайны зам өв соёлын наадмын хүрээнд тэмээн жин тээх уралдаан, тэмээн жин дагах аялал зохион байгуулж байна.


Тэмээн жингийн цуваа аймгийн төв рүү хөдөллөө. Энэхүү үйл ажиллагаанд Ховд аймгийн Манхан, Зэрэг, Жаргалант сумаас таван багийн 10 жинчин 60 тэмээтэй оролцож байна.  


Жинчид Буянт сумын нутаг Хар-Ус нуурын хөвөө
, Элсэн шанаа гэх газраас Ховд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл 41 км газрыг туулах юм.

Тэмээн жинг аймгийн төв руу үдэх үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд болон Улаанбаатар хот, Ховд аймгийн аялал жуулчлалын Тур оператор компаниудын төлөөлөл,  гадаадын жуулчид оролцлоо.

"Жангар" цайны зам өв соёлын наадмыг үзэхээр Англи, Америк, Швейцар, Австри, Япон улсын жуулчид Ховд аймагт ирсэн байна.


Холбоотой мэдээ