ДОРНОД: Улсын төсвөөс татаас авдаггүй зургаан аймгийн нэг нь Дорнод

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-09-26 14:47:29

Чойбалсан /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд бие дааж төсвөө бүрдүүлдэг буюу улсын төсвөөс татаас авдаггүй зургаан аймаг бий. Үүний нэг нь Дорнод.


Энэ өдрүүдэд Чойбалсан хотноо болсон хөрөнгө оруулалтын чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохдоо “Тухайн аймаг дангаараа хөгжих бус бүс нутгаараа хөгжих, цаашлаад бүсийн хөгжлийн төв нь эдийн засгийн интеграцид орох ёстой” гэв. Түүнчлэн Ерөнхий сайд “Засгийн газрын бодлогыг дэмжиж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа аймгууд өөрсдөө бие даан хөгжих боломжтой” гэдгийг ч онцолсон.


Зүүн бүс нутаг эдийн засгийн хувьд интеграцид орох боломжтой юм. Тодруулбал, Дорнод аймагт боомтуудын томоохон төсөл хэрэгжих шатандаа яваа бол Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалын замууд баригдаж байгаа. Харин Сүхбаатар аймагт Бичигтийн боомтын асуудал чухлаар яригдаж байна.


Бичигт- Эрээнцав, Чойбалсан-Хөөтийн төмөр замын бүтээн байгуулалт нь зүүн бүс нутагт хөгжлийн үүдийг нээнэ гэж үзэж байна.  

Холбоотой мэдээ