АРХАНГАЙ: Сум, байгууллагын удирдлагуудад арав гаруй чиглэлээр үүрэг өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган
/МОНЦАМЭ/. Аймгийн
Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн энэ сарын 25-нд болж, сумын Засаг дарга нар цахимаар оролцсон
байна.
Тус хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Засаг даргын
орлогч мэдээлэл өгч, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн
газар, ГХБХБГ-ын цаг үеийн мэдээллийг сонслоо.
Хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга:
-Тавдугаар сараас эхлэн сумдаар ажиллаж, 14 сум, 20 гаруй багт
уулзалт хийж, иргэдийн саналыг сонссон. Сумдад тулгарч буй хүндрэлтэй
асуудлуудыг УИХ, Засгийн газрын түвшинд хүсэлт гарган хүргүүлсэн. Мөн аймгийн хэмжээнд шийдвэрлэх боломжтой асуудлуудыг
шийдвэрлэнэ.
-Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын баг 3 хэсэгт хуваагдан
сумдад ажиллана.
-Улсын төсвийн болон Орон нутгийн төсөв, хөгжлийн сангийн
хөрөнгө оруулалтаар хийж буй барилгын болон их засварын ажлуудыг гэрээ
байгуулсан хугацаанд бүрэн дуусгах, хугацаандаа хийгдээгүй, чанаргүй хийсэн
ажлуудад хариуцлага тооцох.
-Өвс тэжээлийн нөөцийг хариуцлагатай бэлдэх.
-Уурын зуухнуудад үзлэг шалгалт хийж, утааны шүүлтүүр тавих.
-Насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдахгүй байх,
сургуулийн ойр орчимд худалдахгүй байх зэрэгт анхаарч, хяналт тавих.
-Аймгийн төвийн гэрэлтүүлэг, хайс хашаа, нийтийн эзэмшлийн
зам талбайтай холбоотой засварын ажлуудыг хийж, тогтсон цагт гэрэлтүүлгийг
асаах, хариуцлагатай ажиллуулах.
-Хогийн цэгийн хогийг шатаахгүй байх.
-Иргэдийг эрт илрүүлэгт хамруулах ажлын явцыг эрчимжүүлэх.
-Эрдэнэбулган сум нохой, муур устгалыг энэ сард дуусгах.
-Мал бүхий иргэдтэй уулзаж, аймгийн төвд мал бэлчүүлэхгүй
байх.
-Цагаан давааны зам засварыг тогтмол хийх.
-Аймгийн төвийн зам засварын ажлуудад хяналт тавьж, бүрэн
дуусгуулах, чанаргүй хийсэн ажлуудад хариуцлага тооцох зэрэг үүрэг
даалгавруудыг сумын Засаг
дарга, агентлаг, байгууллагын дарга нарт өглөө.