БАЯНХОНГОР: Өнөөдрөөс сэрүүсч цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-22 08:29:25

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ихэнх нутгаар өнөөдөр, 23, 25-нд уулархаг нутгийн зарим газраар бороо, цас орно. 


Салхи 25-нд ихэнх нутгаар 14-16м/с, зарим үед 24м/с хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас мэдээлэв.


22-ноос сэрүүсч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, хээр талын нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө +0...+5 градус, өдөртөө +12...+17 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна.

Холбоотой мэдээ