НҮБ-д Монгол Улсын нэрийг "гаргадаг" бүтээл бол “Ухамсар” хөшөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-09-22 02:59:51

Нью-Йорк /МОНЦАМЭ/. АНУ-ын Нью-Йорк хотноо энэ өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган болж байна. Чуулганы үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй.


Нэгдсэн үндэстний байгууллагын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд Монгол Улсын нэрийг "гаргаж" байдаг бүтээл бол “Ухамсар” хэмээх хөшөө юм. Монголын Урчуудын эвлэлийн шагналт, Соёлын тэргүүний ажилтан, уран барималч Аюурзанын Очирболдын “Ухамсар” хэмээх уг бүтээлийг 2017 оны аравдугаар сарын 13-нд НҮБ-ын гадна талбайд байршуулсан байна. 


Тус бүтээлийн ард тал дахь зүлгэн дээр тусгайлан байршуулсан хавтан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар 2017 онд Монгол Улсаас бэлэглэсэн хэмээн бичиж мөнхөлжээ. Хөшөө нь НҮБ-ын үзэл санааг илэрхийлэхүйц бүтээл хэмээн үнэлэгддэг бөгөөд гангаар хийсэн тул зэвэрч өнгөө алддаггүй аж. 


Чуулганы хүрээнд олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч сурвалжлагч нар уг хөшөөний гэрэл зургийг авах, ойр орчмоор нь хөтлөлтөө хийх зэргээр ажиллаж байгаа нь харагдаж байлаа. Түүнчлэн тэрхүү хөшөөнөөс гадна хэд хэдэн хөшөө НҮБ-ын цэцэрлэгт хүрээлэнг чимж байдаг юм.



Холбоотой мэдээ