Э.Дэлгэрмаа өрсөлдөгчөө цэвэр ялж финалд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-21 00:14:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Белград-2023" чөлөөт бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Азийн аваргын мөнгө, 2 хүрэл медальт ОУХМ, Э.Дэлгэрмаа эзэн орны тамирчин Эмилия Яковльевичийг 14:4 оноогоор, Казакстаны тамирчин олимпын хүрэл, ДАШТ-ий 2 мөнгө, нэг хүрэл медальт Елена Шалигинаг даралтаар, Францын тамирчин ДАШТ-ий нэг мөнгө, 2 хүрэл медальт Коумба Ларрокийг 2:1 оноогоор тус тус ялж хагас шигшээ шатанд шалгарсан юм.


Тэрбээр ДАШТ-ий медалийн болзол хангах үгүйгээ шийдэх барилдаанд АНУ-ын Эмма Брунтилыг эхний үед 6:0 оноогоор хожиж явахдаа цэвэр дарж финалд шалгарлаа.

 

Холбоотой мэдээ