СЭЛЭНГЭ: Зоорь, хүлэмжийн чиглэлээр төрөлжсөн "Озава Тент" компанитай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Шизуоко мужийн "Озова тент" компанийн
төлөөллийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог хүлээн авч уулзан санал
солилцлоо.
Уулзалтад УИХ-ын гишүүн Ч.Ундрам оролцов.
Сэлэнгэ аймаг нь Япон улсын Шизуоко мужтай 2016 оноос хойш хөдөө аж ахуйн чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байгаа.
Энэ удаагийн уулзалтын хүрээнд зоорь,
хүлэмжийн чиглэлээр төрөлжсөн "Озава Тент" компанитай хамтран
ажиллахаар боллоо.
Тус компанийн төлөөлөгчид эхний ээлжид суурь судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэхээ уулзалтын үеэр илэрхийллээ.