А.Дуплантис дэлхийн дээд амжилтыг долоо дахь удаагаа эвдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Орегон муж улсын Южин хотод болсон хөнгөн
атлетикийн улирлын
төгсгөлийн “Очир эрдэнийн лиг” тэмцээний үеэр тамирчид дэлхийн хоёр дээд амжилт
тогтоожээ.
Шведийн тамирчин Арманд
Дуплантис тулгууртай
харайлтын дэлхийн дээд амжилтыг долоо дахь удаагаа эвдэж, 6 м 23 см-ийн өндөр дээгүүр харайж чадсан байна.
Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн оны зургаадугаар сард болсон ДАШТ-нд 6.21 м, 2023 оны хоёрдугаар
сарын 25-нд Францад болсон тэмцээний үеэр 6.22 метрийн өндөрт харайж дэлхийн дээд амжилтыг тус
тус тогтоогоод байв. Өдгөө 23 настай А.Дуплантис бол Олимпын аварга, Дэлхийн
болон Европын хошой аварга юм.
Мөн ням гаргийн үдээс өмнө Этиопын тамирчин Гудаф Цегай эмэгтэйчүүдийн 5000 метрийн гүйлтэд 14 минут 00.21 секундын амжилт үзүүлж, дэлхийн рекордыг эвдлээ.
Өнгөрсөн зургаадугаар сард Кенийн тамирчин Фейт Кипьегоны тогтоосон өмнөх (14:05.21) дээд амжилтыг Г.Цегай таван секундээр ахиулж чадсан байна. Тэрбээр энэ оны эхээр 10 000 м-ийн зайн гүйлтэд дэлхийн аварга болсон юм.
.