НӨАТ-ын талаарх саналаа танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-14 16:17:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ноос Ноолуурын Холбооноос Сангийн Яам, ТЕГ-ынхантай удаа дараа уулзсаны дагуу өнгөрсөн онд үйлдвэрүүдэд НӨАТ-ын тайланг тушаах боломж олгож, асуудлыг шийдсэн ч өнөөдрийг хүртэл хуулийн хэрэгжилт хангахгүй, ноолууран түүхий эд худалдан авахад бэрхшээлтэй хэвээр байна.


Иймд ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо, Говь, Кашмир Холдинг, Ханбогд Кашмир, Сор Кашмир компанийн удирдлагууд Сангийн яамны татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, ТЕГ-ын татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Г.Цогтжаргал, НӨАТ-ын хэлтэсийн дарга Д.Мөнхтуул нартай уулзан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4-ийн хэрэгжилтэнд ноолуурын салбарт үүсээд буй хүндрэлийн талаар санал солилцов.



МННХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой Татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, НӨАТ-ын тухай хуулийн уялдаа холбоог сайжруулахад тус холбооноос боловсруулан, УИХ, Засгийн газарт өргөн барьсан саналын төслүүдийг танилцууллаа.


Компанийн төлөөллүүд хэлэхдээ, “Дундын зуучлагч компаниуд борлуулалтын орлогоо үнэн зөв тайлагнадаггүй, и-баримт шивдэггүй, ямар ч татвар хураамж төлдөггүй, зөвхөн үндэсний үйлдвэрүүдэд татварын дарамт ирж, малчид, ченжүүд нь ноолуураа өгөх сонирхолгүй байдаг. Үйлдвэрүүд малчид, хоршоодоос түүхий эдээ авч и-баримт шивсэн бол баталгаажилт шаардахгүйгээр хасалт хийх боломж бүрдүүлэх, мөн ХАА-н биржийн арилжаанд оролцогчдыг и-баримтаа шивсэн тохиолдолд арилжаанд оруулах зэрэг саналыг хэлж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, цаашид хийх боломжтой шийдлийг хэлэлцжээТүүнчлэн, бизнесийн тэгш бус харилцааг зохицуулах, бизнесийн орчинд тулгамдаж буй бэрхшээлийг шийдэхэд төр засаг, мэргэжлийн холбоо, хувийн хувшил хамтран ажиллах талаар ярилцсан аж. 

Холбоотой мэдээ