АРХАНГАЙ: "БМНС” ХХК 8 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-12 12:04:55

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмалын ашиглалтын MV-001410 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “БМНС” ХХК өөрийн тусгай зөвшөөрлийн 8 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг өнгөрсөн 8 дугаар сард хийжээ.


Аймгийн хэмжээнд 89 байршилд 675.16 га талбай эвдрэлд өртсөн байгаагаас уул уурхайн улмаас эвдрэлд орсон 12 байршил 480.65 га, үлдсэн нь зам барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтоос үүдэн эвдэрсэн байна.


Цэнхэрийн Орхон багт өнөөдрийн байдлаар ашигт малтмал олборлолт явагдаагүй байна.

Холбоотой мэдээ