СЭЛЭНГЭ: Үр тариа тариалалт буурч, бусад ургамлын тариалалт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-12 10:24:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 2023 оны хавар 131.4 мян.га-д үр тариа, 2.6 мян.га-д төмс, 4.8 мян.га-д хүнсний ногоо, 54.7 мян.га-д техникийн ургамал тус тус тариалжээ.  

 

Энэхүү тариалалт нь өмнөх оныхтой харьцуулахад үр тариа 5.3 мянган га буюу 3.9 хувиар бага байгаа аж.

 

Харин төмс 0.3 мянган га буюу 15.0 хувь, хүнсний ногоо 0.8 мянган га буюу 20.1 хувь, техникийн ургамал 3.6 мянган га-д тариалсан нь өмнөх жилүүдээс 7.0 хувиар тус тус их тариалсан байна.

Холбоотой мэдээ