ДАРХАН-УУЛ: "Дархан-Ус суваг” ХК барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгж байгууллагаар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-09-12 08:43:44

Дархан /МОНЦАМЭ/. Барилгачдын баярын 97 жилийн ойн баярыг өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотноо тэмдэглэн өнгөрүүлсэн. Тус баярын өдрөөр Дарханыхны ундны усны хэрэглээг тасралтгүй найдвартай ханган ажилладаг, нийтийн аж ахуйн салбарын тэргүүлэгч байгууллага Г.Эрдэнэбат захиралтай "Дархан-ус суваг” ХК Монгол Улсын барилгын салбарын 2023 оны "Шилдэг аж ахуйн нэгж" байгууллагаар шалгарчээ.




"Дархан-Ус суваг" ХК нь 2022 онд барилга хот байгуулалтын яамны нийтийн ахуйн үйлчилгээний салбарын шилдэг аж ахуйн нэгж байгууллагаар тодорч байсан аж. Харин энэ удаад орон нутгаас нэг байгууллага шалгарч Монгол Улсын барилгын салбарын 2023 оны шилдэг аж ахуйн нэгж болсонд “Дархан Ус суваг” ХК-ийн хамт олон талархалтай байлаа.




Шагналыг УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо гардуулжээ.

 

Холбоотой мэдээ