ОРХОН: Энэ сарын 22-23-нд “Зэс наадам” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-09-07 12:48:42
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх, уул уурхайн салбарыг сурталчлах зорилгоор энэ сарын 22, 23-нд “Зэс наадам” зохион байгуулна. Уг наадмыг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу “Монголд зочлох жил”-ийн хүрээнд хийж байгаа юм.

“Зэс наадам”-ын үеэр  “Copper art” сэдэвт зэсээр урласан бүтээлийн үзэсгэлэн худалдаа, гэрэл зургийн үзэсгэлэн  гарна.

Мөн зэс олборлох, зэсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй танилцах боломжтой юм. Түүнчлэн зэсээр гар урлал, үйлдвэрлэл эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүд үзэсгэлэн худалдаанд оролцох нь нээлттэй гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. 

Холбоотой мэдээ