ХОВД: Ирэх оноос дөрвөн сумыг хатуу хучилттай авто замаар холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-06 12:58:27

Жаргалант /МОНЦАМЭ/.  Баруун бүсийн хөгжлийн тулгуур Ховд аймаг нь бүх сумаа хатуу хучилттай авто замаар холбосон анхны аймаг болохоор зорилт дэвшүүллээ.

Тус аймаг нь нийт 17 сумтай. Өнгөрсөн хугацаанд 1100 гаруй км үргэлжлэх авто замын бүтээн байгуулалт хийж, 10 сумыг Ховд аймгийн төв, Улаанбаатар хот, Улсын хилтэй хатуу хучилттай авто замаар холбосон.

Одоо Ховд, Эрдэнэбүрэн, Чандмань сумыг хатуу хучилттай авто замаар холбох ажил хийж байна.

Үлдсэн дөрвөн сум буюу Дуут, Мөнххайрхан, Цэцэг, Дөргөн сумын чиглэлд хатуу хучилттай авто зам барих санал хүсэлтийг иргэд хэлж байгаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ есдүгээр сарын 4-нд Ховд аймагт ажиллах үеэрээ бүх сумаа хатуу хучилттай авто замаар холбосон анхны аймаг болох асуудлыг бүх талаар дэмжиж, үлдсэн (Дуут, Мөнххайрхан, Цэцэг, Дөргөн) сумдад авто замаар холбогдох ажлыг нь эхлүүлэхээ илэрхийллээ.   

Холбоотой мэдээ