Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг сэргээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг сэргээхээр боллоо.
Гурван жилийн хугацаанд зогсонги байдалд ороод байсан галт тэрэгний хөдөлгөөн энэ сарын 31-нээс эхлэх юм. Эхний галт тэрэг энэ сарын 31-нд Улаанбаатараас хөдөлж, есдүгээр сарын 1-нд Эрээн боомтод хүрнэ.
Цаашид Улаанбаатар-Хөх хот, Улаанбаатар-Бээжин чиглэлийн зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг ойрын үед сэргээхээр талууд ажиллаж байгаа аж.