ҮЦХ-д мопед, цахилгаан дугуйтай нэвтрэхийг хатуу хориглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахилгаан дугуй буюу суран, мопедыг 18-аас доош насны хүүхэд унах үедээ осол гаргавал эцэг эх, асран хамгаалагч нь хариуцагчаар татагдах журамтайг тээврийн цагдаагийн албанаас анхааруулдаг.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хориглосон тэмдгээр нэвтэрсэн тохиолдолд “Тээврийн цагдаагийн алба”-нд мэдэгдэхээ тус байгууллага анхааруулав.
Түүнчлэн, иргэн
бүр ухамсартай байж бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж
болзошгүй хориглосон дугуйтай зорчихгүй байхыг уриалж байна.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д иргэд цэвэр агаарт алхаж
гүйх, дасгал хөдөлгөөн хийх, бага насны хүүхдээ салхилуулахаар зуны улиралд дунджаар 12-20 мянган хүн очдог. Эдгээрийн 50 орчим хувь бага
насны хүүхэд байдаг. Тиймээс иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах,
тарьсан мод цэцэгсийг хамгаалах үүднээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд мопед, цахилгаан дугуйтай
нэвтрэхийг хориглодог. Гэвч өсвөр насны хүүхдүүд хориглосон
тэмдгээр орж, мод цэцэгс талхлах, иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол
учруулдаг аж.