"Солонго-1 орлогод нийцсэн орон сууцны хороолол" барих төслийн гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-29 09:07:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБЯ, БНСУ-ын "Колон глобал корпорэйшн" ХХК-ийн хооронд орлогод нийцсэн "Солонго-1 орон сууцны хороолол" барих төслийн гэрээ байгууллаа.


Гэрээнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНСУ-ын "Колон глобал корпорэйшн" ХХК-ийн Дэд ерөнхийлөгч Жо Хүн Чул нар гарын үсэг зурсан юм.


БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1, 2" орон сууцны хорооллыг барих гүйцэтгэлийн гэрээ ийнхүү албажсанаар нийслэлийн ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын зүүн талд, 17.5 га талбайд 5002 айлын орон сууц барих төслийн барилга угсралтыг эхлүүлэхээр боллоо.


Тус хорооллыг БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-ийн жилийн 0.15 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, 266.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 40 сарын хугацаанд барих аж. 


Холбоотой мэдээ