Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааг 18 байршилд зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-25 12:34:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 18 байршилд зохион байгуулж байна.


Энэ жилийн хувьд үйлдвэрлэгчдээс хамаараад бага ангийн охид, хөвгүүдийн дүрэмт хувцас хосоороо 111 мянган төгрөгөөс эхэлж байна. Тухайлбал, бага ангийн дүрэмт хувцасны сарафан, эрэгтэй хүрэм 76-78 мянга, дунд ангийн эмэгтэй, эрэгтэй хүрэм 93-95 мянга, ахлах ангийн эмэгтэй хүрэм 106-108, эрэгтэй хүрэм 118-120 мянган төгрөгийн хооронд борлуулж байна.

Үзэсгэлэн худалдааг энэ сарын 31-ныг дуустал зохион байгуулах юм.



 

Холбоотой мэдээ