ДОРНОД: Цагаан-Овоо сумын иргэд малын тэжээл тарьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-08-23 19:17:19

Чойбалсан /МОНЦАМЭ/. Цагаан-Овоо сумын иргэд бүлгийн зохион байгуулалтад орж, малын тэжээл тарьж байна. 


Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд тус сум ногоон тэжээл тариалах 60 га газрыг орон нутгийн төсвийн санхүүжилтээр хашаалж, худаг гаргаж, 20 иргэнийг бүлгийн зохион байгуулалтад оруулжээ. Дээрх 20 иргэнээс тус бүр гурван сая төгрөг татаж, үрлэгээ хийх санхүүжилтээ босгосон байна.


Цагаан-Овоо сум Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумтай нөхөрсөг харилцаатай учир тэдний газар тариалангийн тоног төхөөрөмжийг ашиглан ногоон тэжээлээ үрлүүлж, наамдын өмнө тарьжээ.

Энэхүү малын тэжээлийг тарих үед чийг муу байсан бол тачир ургадаг аж. Долоодугаар сарын сүүлийн их халалтад бага зэрэг гандсан ч одоо ургалт нь сэргэж, ирэх сард хурааж авахад бэлэн болсон байна. 

Холбоотой мэдээ