Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 3.5 их наяд төгрөгөөр нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-17 12:53:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.5 их наяд төгрөг буюу 37 хувиар өсжээ.


Харин тэнцвэржүүлсэн орлого 12.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.2 их наяд төгрөг буюу 42.5 хувиар нэмэгдсэн байна.


Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос Монгол улсын нийгэм, эдийн засгийн долоодугаар сарын голлох үзүүлэлтүүдийг мэдээлэх үеэр онцлов.


 

Холбоотой мэдээ