Нүүрс экспорт төлөвлөгөөндөө хүрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-10 08:51:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс долоодугаар сарын 28-аас энэ сарын 3-ны хооронд нүүрс экспортын 10,927 автомашин, 950 чингэлэг тээвэр, 1,220 AGV тээвэр хийлээ.


Дээрх хугацаанд 1,485.5 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс нэг дахин дахин өсжээ. Оны эхнээс 36,019.0 мян.тн нүүрс экспортолсноор энэ оны төлөвлөгөөнд хүрснийг УУХҮЯ мэдээлэв.

Харин 352 автомашин, 326 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Ингэснээр оны эхнээс нийт 904.0 мян.тн зэсийн баяжмал экспортод гаргажээ.


Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 35 автомашин, 1,889 чингэлэг тээвэр хил нэвтрүүлсэн бөгөөд оны эхнээс нийт 3,179.0 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 38 хувиар өсөв.


Төв банк оны эхнээс энэ сарын 3-ны өдрийн байдлаар 9.52 тонн алт худалдан авсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 72 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Үүнд, нүүрс 72, зэсийн баяжмал 62.2, төмөр 37.8, алт 46, газрын тос 42.9, цайр 110.3, хайлуур жонш 132.4 хувь байна. 

 

Холбоотой мэдээ