АРХАНГАЙ: Хуучин ашиглаж байсан далан, хаалтууд сэтэрч, ойр орчмын гол, горхи үерийн шар усаар бохирлогдон урсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-08-04 11:46:26

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ болон холбогдох байгууллагуудаас хамтарсан ажлын хэсэг Цэнхэр сумын Орхон багт ажиллажээ.


Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас Цэнхэр сумын Орхон багт урьд жилүүдэд ашиглаж байгаад орхигдсон хаягдал усны далан, ус шүүрүүлэх далан, хаалтууд үерийн усаар дүүрч, халин улмаар далан, хаалтууд сэтэрч, ойр орчмын гол,  горхи үерийн шар усаар бохирлогдон урсжээ.




Ажлын хэсгээс тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг үүрэгжүүлэн хаягдал усны далан хаалтуудыг бэхжүүлэх, үерийн ус хураагдаж байгаа далангуудыг сэргээн бэхжүүлэх, үерийн усыг цэвэршүүлэх ажлуудыг эхлүүлсэн байна.


Цаашид  хаягдлын далан, эргэлтийн усан санг сэтрэх, халихаас сэргийлэх, ойр орчны гол горхи бохирдуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд ажлын хэсгээс үүрэг болгоод байна.


Тус газар одоогоор олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байхгүй болно.



Холбоотой мэдээ