ДОРНОД: Ахмад настан Д.Ууганбаяр 50 гаруй жил дээл урлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-07-25 16:22:16

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр багийн иргэн Д.Ууганбаяр 50 гаруй жил үндэсний дээл хувцас урлаж байна. Тэрээр улсын баяр наадмын үеэр “Дээлтэй Монгол-2023” наадамд үзэмчин дээлээр оролцож, тэргүүн байр эзэлжээ.


Өнөөдөр ахмад настан, дээл урлаач Д.Ууганбаярыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээн авч уулзан баяр хүргэж, талархал илэрхийлэв.

Ахмад настан Д.Ууганбаяр өмнө нь Үзэмчин ястны “Алтан дөрөө” наадамд алгасахгүй оролцож амжилт үзүүлж байсан юм. Түүнчлэн “Монгол гоёл-2012 уралдааны тэргүүн, дэд, тусгай байрт шалгарч байжээ. Харин энэ жил анх удаа олон улсын наадамд оролцсон байна.


Өнөөгийн үзэмчин дээлийг нударгагүй, зах, энгэр, ханцуй нь нэг буюу хос тасамтай оёж, хааяа дээлийн гадаад хормойг эмжиж, дээлийн зах нарийн энгэрт зай хийхгүй, төлөв оноогүй болжээ.

Холбоотой мэдээ