Баруун бүсийн спортын байгууллагуудын 3-р наадамд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-13 18:31:59

Баруун бүсийн Биеийн тамир спортын газрын ажилтан албан хаагчдын дунд зохион байгуулагддаг спортын 3-р наадам энэ сарын 9-10-ны өдрүүдэд Ховд аймагт болж өндөрлөлөө.

Уг спортын наадамд Баян-Өлгий аймгийн БТСГазрын хамт олон амжилттай оролцов.
Үүнд: Биллярд  1-р байр Х.Хайнар алтан медаль, ширээний теннис 3-р байр Б.Санат хүрэл медаль,  сагсан бөмбөг /эрэгтэй баг/ С.Менгельс , М.Динмухаммед, М.Тагат, Б.Бегжан, А.Бейбит, Х. Жанбыл, Х.Уатхан нарын бүрэлдэхүүнтэй баг 2-р байр мөнгөн медаль,
Волейбол / эрэгтэй баг/ М.Динмухаммед, М.Тагат, Б.Бегжан, С.Менгельс, А.Бейбит, Х. Жанбыл, Х.Уатхан нарын бүрэлдэхүүнтэй баг 3-р байр хүрэл медалийн эзэн боллоо.
Мөн Ховд аймгийн БТСГазрын дарга асан, МҮОХорооны гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Банзрагч Баян-Өлгий аймгийн БТСГазарт хамгийн удаан жил ажилласан ажилтан С.Баяныг МҮОХорооны 60 жилийн ойн медалиар энгэрийн мялаалаа.

Анх 2013 онд Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга н.Төрмөнхийн санаачилгаар Увс аймгаас гараагаа эхэлсэн салбарын ажилтнуудын уулзалт, спортын наадам 2015 онд Говь-Алтай аймагт зохиогдож байсан бол энэхүү Ховд аймагт амжилттай зохион явагдан 2017 онд Завхан аймагт зохион байгуулагдахаар боллоо.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ