ОРХОН: “Оюутан цэрэг” хөтөлбөрт 100 оюутан хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-07-03 12:32:09
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймагт дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй "Оюутан цэрэг" хөтөлбөрт Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн 100  оюутан, залуус хамрагдаж байна.  


Тэд хоёр сарын хугацаанд танхимын болон хээрийн бэлтгэлд хамрагдаж цэргийн бэлтгэл, бэлэн байдалд суралцан эх орноо хайрлаж, хамгаалах хүмүүжил, төлөвшилд суралцаж байна. Мөн дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байна.


Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутан, суралцагчдын тоог энэ жил 1500-д хүргэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Орхон аймаг 100 оюутныг “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамруулж Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн сургалтын төвд хээрийн бэлтгэлд гарлаа.


Өнгөрсөн ням гарагт оюутан цэргүүд өөрсдийн сурсан, мэдсэн зүйлээ аав, ээж, ар гэрийхэндээ танилцуулж нээлттэй  өдөрлөг зохион байгуулсан юм.

 


 

 

Холбоотой мэдээ