БАЯНХОНГОР: Гэмтлийг сэргээн засварлахад 4-6 хоног шаардлагатай гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-26 06:01:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. Булган-Хархорин 110 кВ-н ЦДАШ-ын 484-468 дугаарын тулгуурууд энэ сарын 25-нд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан унасан. Уг гэмтлийг сэргээн засварлахад 4-6 хоног шаардагдахаар байгаа тул хувийн бэлтгэлээ хангаж ажиллахыг аймгийн "Баянхонгор - Эрчим хүч" ЦТ ХХК-аас мэдээллээ.


Тодруулбал, Улаанбаатар хотоос Өвөрхангай хүртэлх замд 110кВ-ын нийт 19 ширхэг тулгуур унажээ. Үүний улмаас Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн нийт 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байгаа юм.


Шалтгааныг эцэслэн тогтоогоогүй, урьдчилсан байдлаар усархаг бороо орж, шуурснаас болсон гэсэн таамаглалтай байгаа аж.


Эрчим хүчний хязгаарлалттай холбоотойгоор “Чандмань-Баянхонгор” ХК яаралтай арга хэмжээ авч цахилгааны нөөц эх үүсвэр буюу генераторыг ажиллуулан, цэвэр ус түгээх хэвийн үйл ажиллагааг хангаж байна. Тус албанаас нийт хэрэглэгчдийг усны хязгаарлалтад орохоос сэргийлэн, цэвэр усаа ариг гамтай хэрэглэн хамтран ажиллахыг санууллаа.



Холбоотой мэдээ