ОРХОН: Төв цэнгэлдэх хүрээлэнг 73 сая төгрөгөөр засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-23 17:45:14
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнг Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр 73 сая төгрөгөөр засварлахаар боллоо.


Цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэрт ан цав үүсэж борооны ус дусдаг, ханын будаг, замаск нь хууларч өнгө, үзэмжээ алдсан тул Үндэсний их баяр наадмаас урьтаж яаралтай засах хэрэгтэй байгаа ажээ.


Иймд уг асуудлыг Засаг даргын зөвлөлийн хуралд Хотын захирагчийн албаны дарга Б.Одгэрэл танилцуулж Болзошгүй аваарын зардлаас санхүүжилтийг нь гаргахаар боллоо.


Нийт 6500 хүний суудалтай  цэнгэлдэх хүрээлэн 2006 онд ашиглалтад орж байсан юм.

 

Холбоотой мэдээ