СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд асаргааны тэтгэмж авдаг 343 хүүхэд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-23 11:05:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ-ны ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

 

Ажлын баг тус аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх зорилготой аж.

 

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж ажлын багийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.  

 

Тэрбээр алдаа дутагдлыг олж харж, нөхцөл байдалд бодит үнэлгээ өгч ажиллахыг санал болгов. Мөн тэрбээр ажлаа бодитоор дүгнүүлснээр бид цаашид засаж залруулах болно гэдгээ илэрхийллээ.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд асаргааны тэтгэмжид байдаг 16 хүртэлх насны 343 хүүхэд байдаг аж. Энэ нь нийт хүүхдийн 9 хувийг эзэлж байгаа юм. 

Холбоотой мэдээ