СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд гэрлэлт багасч, цуцлалт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-20 08:18:42

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар 421 хүн гэрлэлтээ бүртгүүлж, 138 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна.

 

Гэрлэлтээ бүртгүүлсэн хүний тоо өмнөх оны мөн үеэс 13.9 хувиар багасч, гэр бүл цуцлалт 7.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлтэй байна.

 

Өнгөрсөн онд 49 хүүхэд үрчлүүлсэн нь энэ үетэй харьцуулахад 5.8 хувиар багасчээ.

 

Аймгийн төв Сүхбаатар болон хүн амын нягтрал ихтэй Мандал суманд дээрх тоо илүү байгаа аж. Тухайлбал Мандалд 14, Сүхбаатарт 15 хүүхэд үрчилсэн бол Мандалд  43, Сүхбаатарт 43 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. 

Холбоотой мэдээ