“IСТ Expo-2023”-гоор залуучуудад ажлын байрууд танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-06-09 14:37:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын “IСT Expo-2023” форум, үзэсгэлэн Үндэсний соёл, амралтын хүрээлэнд нээгдлээ.


“Mindgolia” уриа дор зохион байгуулж буй энэ удаагийн үйл ажиллагаанд дэлхийн технологийн тэргүүлэгч компаниуд Google, Amazon, Huawei, NAVER-ын төлөөллүүд оролцож буйгаараа онцлог болж байна.


Мөн Монгол Улсын программ хангамжийн салбарын компани, ААН, байгууллагуудын бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ нэг дор нэгтгэн танилцуулж байгаараа онцлог болж буйг Монголын Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч А.Баттамир тодотголоо. Учир нь манай улсад өнгөрсөн оны 11 дүгээр сард программ хангамжийн их дэлгүүрийг нээж, төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийн технологи дээр суурилсан цахим шилжилтийн шинэчлэл хийснийг ийнхүү дэлгэж байна.


Дотоод, гадаадын 170 гаруй байгууллага оролцож буй форумоор технологийн дэлхийд ээлтэй ухаалаг шийдлүүдийг ашиглан Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг олон улсад сурталчлан үр дүнд чиглэсэн үйл ажиллагааг таниулах зорилготой зохион байгуулж байна.


Өмнө нь төрийн болон хувийн хэвшлийнхэн зөвхөн өөрсдөдөө зориулсан, цаг хугацаа, зардал их ордог байсан технологийн шийдлүүдээсээ татгалзан мэдээлэл технологийн зах зээл дээр хэдийнэ бий болгосон программ хангамжуудыг цаг хугацааны хязгааргүйгээр шууд хэрэглэж ашиглах боломжтой болсныг зохион байгуулагч нар хэлж байна. Энэ нь эдийн засаг, нийгэм болон тухайн салбарт маш их хэмнэлтийг авчирсан, хөгжлийг хурдасгах шинэчлэл хийж буйг  “IСT Expo-2023”-оос харж болно хэмээн тодотгож байна.


“ICT People Zone” залуучуудад зориулсан ажлын байрны үзэсгэлэн болж байна.


IСT Expo-2023”-оор мөн залуучуудад зориулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагуудын өвөрмөц давуу талуудыг сурталчилж байна. Тодруулбал, технологийн компаниудын соёлын онцлог, тэнд ажиллагч нарын зорилго, хүсэл мөрөөдөл, амжилт бүтэлгүйтлийн түүх, өсөж хөгжих олон төрлийн боломжийг өгүүлсэн, “Яагаад энэ бүлэгт нэгдэх ёстой вэ гэдгийг харуулсан “ICT People” ажлын байрны экспог зохион байгуулж байна.


Анх удаа Монголд “Хүний нөөцийн экспо гэж нэрлэж болохуйц энэхүү үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар хүний нөөцийн технологийн платформ Nito” ажиллаж байна. IСT Expo-2023”-ын хүний нөөц, ажлын байрны үзэсгэлэн нь:

  • Meetup Zoneехнологи, хүний нөөцийн салбарын шилдэг менторуудын яриа өрнүүлэх хэсэг,
  • Game Zone-технологиор хамтдаа хөгжилдөж, сонирхолтой тоглоомуудыг тоглож олон төрлийн тэмцээн зохиогдох хэсэг,
  • Activity Zone-сонирхолтой Quiz, тестүүд гэсэн 3 хэсгээс бүрджээ.

IСT Expo-2023” форум, үзэсгэлэнгийн үеэр залгуулаад лазер шоу болон “The Hu” хамтлагийн тоглолт болно. Энэ бол өнөөдрийн хөтөлбөр бөгөөд форум, үзэсгэлэн энэ амралтын өдрүүдэд үргэлжилнэ.


А.Мөнгөнтуяа

Холбоотой мэдээ