ДОРНОД: Виртуал музей нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-06-02 17:49:20

Чойбалсан /МОНЦАМЭ/. "Түүхт нутгаар аялахуй" виртуал музей нээлтээ хийлээ. Виртуал музейд сан хөмрөг дэх хөдөлгөөнт өвөөс түүх соёлын өндөр ач холбогдол бүхий дурсгалуудыг сонгож, 3D, 2D, видео бичлэг, текст хэлбэрээр баримтжуулжээ.

Тодруулбал, энэхүү дижитал үзүүллэгийг VR, AR гэсэн хоёр төрлийн технологиор хийсэн байна. VR хэлбэрт Дорнод аймгийн есөн гайхамшгийг оруулж, яг дэргэд нь очсон мэтээр мэдрэх боломжийг бүрдүүлсэн бол AR хэлбэрт музейн сан хөмрөгөөс 50 үзмэрийг сонгож оруулжээ.  

Ийнхүү виртуал музейтэй болсноор мэдээллийн дэвшилтэт технологийг ашиглаж, түүх соёлын өвийн талаарх ойлголтыг олон нийтэд хүргэх, соёлын хэрэгцээг хангах, соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах зэрэг олон давуу талтай юм. 


Холбоотой мэдээ