Эрэгтэй сагсчид нэг хожил, нэг ялагдалтай

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-02 15:38:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрийн Вена хотноо явагдаж буй 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д манай эрэгтэйчүүдийн баг эхний тоглолтдоо Унгарын багийг 21:19-өөр буулган авсан юм.


Харин Монголын шигшээ баг хоёр дахь тоглолтоо Нидерландын багтай хийж 12:22-оор хожигдсон үзүүлэлттэй өрсөлдөж байна.


Манай эрэгтэй баг өнөөдөр 20:00 цагаас Швейцарьтай, 21:25 минутаас Японы шигшээ багтай тус тус тоглох юм.

Холбоотой мэдээ