СҮХБААТАР: Хүүхдүүдийг хамгийн ихээр баярлуулсан нь цагдаагийнхан байв

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2023-06-02 12:31:39

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас эргүүл хамгаалалт, нийтийн хэв журам сахиулах арга хэмжээг өвөрмөц хэлбэрээр зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийг хамгийн ихээр баярлуулсан хүмүүс нь цагдаагийнхан байлаа.

Хамгаалалтын цагдаа нар алиалагчийн дүрд хувирч, эргүүлийн цагдаа нар морьтой эргүүл хийсэн нь олны анхаарлыг татаж, эерэг нөлөөллийг үзүүлж, иргэдийн талархлыг хүлээж байсан юм. Мөн Цагдаагийн байгууллагад ашиглагддаг зарим техник, хэрэгслийг танилцуулж, хүүхэд багагчуудад хүссэн зүйлтэйгээ зургаа татуулах боломжийг ч олгож байв. Энэ өдрөөр цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан бөгөөд бүх алба хаагч хүүхэд багачууд, ээжүүдээ хүндэтгэн үндэсний хувцсаараа гоёсон нь бас нэг онцлог санаачилга байлаа.