ДОРНОГОВЬ: Автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-05-30 13:28:34

Сайншанд /МОНЦАМЭ/. Сайншанд сумын Засаг дарга захирамж гаргаж удахгүй болох Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан автомашины хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлахаар болжээ.

Сайншанд сумын төвийн хэсэг буюу Шунхлай шатахуун түгээх станцын  уулзвараас төвийн  дөрвөн замын уулзвар, Монгол банкны уулзвар, Цахим төвийн уулзвар болон төвийн дөрвөн замаас урагш Онцгой байдлын газрын уулзвар, Алтанговийн гудамжны уулзвар хүртэл хэсгийн автомашины хөдөлгөөнийг ирэх зургаадугаар сарын 1-ний 09.00-17.00 цаг хүртэл хугацаанд хязгаарлах юм.

Энэ хугацаанд хүүхдүүд хотын төв гудамжаар гэр бүлийн хамт явган алхаж, дугуй унаж, хэсэгхэн хугацаанд аюулгүй орчинд нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлнэ.  

Сумын ЗДТГ-аас 2023 оныг “Иргэдэд ээлтэй эрүүл хот” болгон зарлаж, сумын нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, орчны тохижилтыг сайжруулахад анхааран ажиллаж байна хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ