АРХАНГАЙ: Аудитаар 5684.8 сая төгрөгийн зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-24 10:28:48

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэслэн дүгнэлт, зөвлөмж бүхий аудитын тайлан гаргана” гэж заасны дагуу Архангай аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын тайланг танилцуулаа.

Архангай аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитад 118 байгууллага нэгтгэгджээ. Тухайлбал, төсвийн төвлөрүүлэн захирагчийн 10 байгууллага, төсвийн шууд захирагчийн 50, төсөл сангийн 41, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн 8 газар хамрагджээ.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитын дүнд нийт 5684.8 сая төгрөгийн зөрчил гарсан байна. Зөрчлийг арилгуулахаар 35.8 сая төгрөгийн 23 төлбөрийн акт, 255.3 сая төгрөгийн 34 зөвлөмж, 5386.5 сая төгрөгийн албан шаардлага, 7.2 сая төгрөгийн 6 хариуцлагыг холбогдох газруудад өгсөн байна.

Харин шалгалт хийх явцдаа 1074.6 сая төгрөгийн алдааг залруулжээ.

Аудитыг Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Л.Соёлмөнх гүйцэтгэж, хяналтыг аудитын менежер Д.Нэргүйбаатар, дарга, Тэргүүлэх аудитор Т.Байгалмаа нар хэрэгжүүлжээ. 

Холбоотой мэдээ