Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчлал өндөрлөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-22 07:03:59
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2023 оны 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийсэн Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчлал өндөрлөлөө.


Айлчлалын хүрээнд Монгол-Франц Улсын Ерөнхийлөгч нар албан ёсны уулзалт, хэлэлцээ хийж, Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс Хамтарсан тунхаглал гаргалаа.


Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд бараалхаж, эрхэм зочин айлчлалын төгсгөлд Чингис хааны музейг үзэж сонирхсоноор айлчлалаа өндөрлүүллээ.


Эммануэл Макроны энэхүү айлчлал нь богино хэдий ч хоёр орны харилцаанд онцгой ач холбогдолтой, Бүгд Найрамдах Франц Улсаас төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийсэн анхны түүхэн айлчлал боллоо.






Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ