ӨМНӨГОВЬ: “Хаан шонхор-2023” дадлага сургууль хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-21 20:19:02

Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх онгоцны буудалд “Хаан шонхор-2023” дадлага сургуулийг 5 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

 

Энэхүү дадлага сургууль нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах дүрэм” болон “Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам”-ын хэрэгжилтийг хангуулах зорилготой.


 

Аймгийн Засаг дарга бөгөөд Терроризмтой тэмцэх зөвлөлийн орон нутаг дахь салбар зөвлөлийн дарга Р.Сэддорж болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын дарга нар алба хаагчид зэрэг 100 гаруй хүмүүс сургуулилалтад хамрагдлаа.

 


Дадлага сургалтаар байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажилтан, алба хаагчдыг сурган дадлагажуулах бэлэн байдлыг хангах, агаарын хөлгийг тэсрэх бодисоор заналхийлэх, агаарын хөлгийг булаан эзлэх үйлдэл, олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-аас тавьдаг шаардлагыг биелүүлэх зэрэг дадлага сургуулийг хийжээ.

 


Тус үйл ажиллагааны ажиглагчаар ТТЗ-ийн ажлын алба болон орон нутгийн нисэх буудлын төлөөллүүд ажиллав.



Холбоотой мэдээ