ДАРХАН-УУЛ: Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-19 19:29:04

Дархан /МОНЦАМЭ/. Ирэх зургаадугаар сард улсын хэмжээнд “Стратегийн команд штаб”-ын сургууль болно. Мөн Дархан-Уул аймагт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 19-ний өдөр аймгийн Гамшгаас хамгаалах алба, ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангиудын жагсаалын үзлэг, бэлтгэлийг зохион байгууллаа.




Уг бэлтгэлийг өргөтгөсөн хэлбэрээр “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд жагсаалын бэлтгэлжилт, тусгай зориулалтын автомашин, техник, хэрэгслийн үзлэг хийв.




Мөн уг үйл ажиллагааны хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын 2011 оны 8 дугаар захирамжаар батлагдсан хүн нэг бүрийн үүргэвчинд байх эд, зүйлс болон хөдөлмөр хамгааллын хувцасны жигдрэлтийг шалгав.

Холбоотой мэдээ